УДЭТ-ын жүжигчин СТА С.Болд-Эрдэнэ өдгөө таван хүүхдийн аав болжээ.

Тэрбээр ‘Хүүхдүүд маань өөрсдийнхөө хүсэл сонирхлоор мэргэжлээ сонгох байх. Том охин маань хөөрхөн өгүүлэмжтэй өгүүллэг, энэ тэр их сонирхож бичдэг л дээ.

Гэхдээ охидоо жүжигчний мэргэжил сонгох вий гэж их эмээдэг шүү. Эмэгтэй хүн жүжигчин байх хэцүү. Цаг наргүй л ажиллаж, хөдөө гадаа их явдаг учраас ар гэрийн асуудал хаягдах гээд байдаг. Гол нь эцсийн сонголтыг тэд өөрсдөө л шийднэ’ гэж нэгэнтээ өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.