Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Гэгээн Муза” Академийн шагнал гардуулах ёслол, улаан хивсний баяр өнөөдөр17:00 цагт Хүн театрт эхэллээ. Энэ жилийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

“Гэгээн Муза” олон улсын театрын 15 дугаар наадам тавдугаар сард болох байсан ч цар тахал гараад буйтай холбоотойгоор хойшлуулсан юм.

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслолын зургаас.