Хүүхдээ харъяа сургуульд бүртгүүлсэн биш бүр нэг гэмт хэрэгтнийг хайж яваа аятай 3,4-үүлээ гэр оронд ирж байцаалт мэдүүлэг маягийн юм авдаг юм байна шд.

Хамаг бичиг баримтаа гаргаад ир, байрны ордероо шалгуул, хаалгаа түлхүүрдэж үзүүл нтр. Хүний эрхийн ойлголт мойлголт, ардчилсан иргэний нийгмийн шинж энэ улсад ер нь байдаг юм уу? Эцэг эхчүүд гайгүй сургуульд хүүхдээ оруулах гэж хаяг шилждэг тул сүүлийн арваад жил ингэж шалгаж байгаа гэнэ.

Бүхэл бүтэн арвын арван жил ямар шалтгаанаар хүмүүс өөр хаяг руу шилжин барин хүүхдээ сургуульд өгөх гээд зүтгээд байгаагийн учрыг тайлаад, асуудлыг шийдэхэд хангалттай хугацаа биз дээ? Яг үнэндээ сургуулийн хүртээмжгүй байдал, боловсон хүчний чадвар л байгаа шд тэр нь, хэн ч хүүхдээ гайгүй боловсролтой болгохыг эрхэмлэнэ. Арван жилийн хугацаанд төр нь, яам нь сургууль цэцэрлэгийн тоог нэмж хүртээмжтэй болгохын оронд багш нарыг сайн дурын цагдаа, байцаагч болгоод сургуульд элсэх гэсэн хүүхдүүдийн ар гэрийг шалгуулах, загнаж зандрах хэрэгсэл л болгосон байна. Бидэнд үйлчлэхийн оронд биднийг ялгаж ялгаварладаг, дээрэлхэж цагддаг тэгсэн мөртлөө жилийн жилд өчнөөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгөөр шавар баримал, эвдэрчих зам, гуравхан сар ажилладаг усан оргилуур, найр наадам хийдэг, иргэдээ доромжилдог ийм төртэй улсад амьдарч байгаадаа гомдож зивүү чинь хүрдэггүй юм уу?

Бүгдээрээ байдаг л зүйл гээд эвлэрээд амьдрад жаргалтай сайхан байна гээд, болохгүй зүйлсийг тас аниад, эерэг байцгаая гэж өөрсдийгөө хуураад л байх юм уу? Тэнгэр заяа маяаг нь байгаа байдалтай харьцуулахаар шоолж инээсээр байгаад үхчих гээд байх юм