Цагдаагийн байранд амиа хорложээ

Цагдаагийн түр саатуулах байранд хүргэгдээд байсан иргэн цонхны хаалтнаас өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарсан байна. Тодруулбал Баянхонгор аймгийн Галуут сумын 6-р багын цагдаагийн хэсгийн түр саатуулах байранд Монгол улсын иргэн 40 настай эрэгтэй Д хүргэгдэн ирсэн байна. Тухайн үед иргэн Д согтуу байсан бөгөөл цонхны хаалтнаас өөрийгөө боомилон амиа хорложээ. Одоогоор хэргийг шалгаж байгаа юм. Улмаар цагдаагийн алба хаагчдад Эрүүгийн хуулийн 23.5.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

“23.5 дугаар зүйл.Хайнга хандах

2.Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, бусдад их хэмжээний хохирол учирсан бол хоёр жил хүртэл хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан.

Өмнө нь цагдаагийн байранд амиа хорлосон тохиолдол нэг биш удаа гарч байсан бөгөөд тухай бүрт цагдаа хариуцлага хүлээж байсан юм.