Гацуурт компанийн өв залгамжлагч, Монгол HD телевизийн захирал Ч.Номин хөрөнгөтэй айлын хүүхэд гэхэд тун энгийн нэгэн.

Ажлын гараагаа хамгийн багаас нь эхэлсэн тэрээр ажилчдынхаа жаргал зовлонг ойлгодог удирдагч гэдэг. Тэгвэл түүнийг ийм хүчирхэг эмэгтэй болоход нь тусалсан хүн бол түүний ээж аж. Иймд Ч.Номин бүсгүй өөрийнхөө ээжийг ментор хэмээн нэрлэжээ.


Ментор гэж хэн бэ? Ментор гэдэг бол өөрөөс чинь ч илүү чамд байгаа боломж, авъяасыг олж хараад, тэр бүхнээ зөв ашиглахад тусалж чиглүүлж өгдөг хүн юм.