Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог үйл явдлыг хөгжилтэй бөгөөд мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэдгээрээ хөгжилтэй бичлэг хийж интернэтэд байршуулдаг бусад залуусаас “Mesmerism”-ийн залуус өөрийн өнгө төрхөөрөө ялгардаг.

Тус уран бүтээлийн нэгдлийн Э.Мөнх-Эрдэнэ, Д.Ганцогт нар өөрийн цахим хуудаснаа гэр бүлээ танилцууллаа. Ийн танилцуулах болсон шалтгаан нь Д.Ганцогтын хүү нэг нас хүрсэн юм. Харин Э.Мөнх-Эрдэнийн хувьд гурван настай охин эхнэрийнхээ хамт амьдардаг.