“Өнгөт инээд” хамтлагаас туурга тусгаарлан “Маск” продакшныг үүсгэн байгуулсан Баярмагнай, Эрдэнэзаан, Мөнхсайхан гурвыг чадварлаг жүжигчид гэж хэн хүнгүй л үнэлдэг.

Өнөөдөр баярт мэдээг Маск продакшны жүжигчин М.Баярмагнай цахим хуудаснаа нийтэлсэн байна.ТэрээрМАСК ПРОДАКШН-с гуравдах гавьяат төрлөө. МУГЖ Ж.Мөнхсайхан хэмээсэн байна.

Маск продакшны үүсгэн байгуулагчдын нэг Ж.Мөнхсайхан 1996 онд СУИС-ийг төгсөн УДЭТ-д элсэн орж зургаан жил ажилллаж улмаар “Өнгөт инээд” Продакшнд элсэн орсон. Сонирхолтой нь эмээгийн дүрийг гаргууд бүтээдэг Мөнхсайхан СУИС-д элсэн орох гэж 3 дах жилдээ оролдож байж 1996 онд тэнцэж элсэн орсон гэдэг.