Х-түц продакшнаас угшилтай жүжигчин Г.Нарансолонго 1980 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр С.Тэмүүжинтэй хамтын амьдрал зохиогоод нилээдгүй хугацааг ардаа орхисон.

Х-түц продакшнд харъяалагдаж байхдаа сэргэлэн цовоо, алаг нүдэн хэмээн нэрлэгдэж байсан залуу жүжигчин өдгөө өрх тусгаарлан нөхөр Тэмка болон Төөтөө, залуу уран бүтээлчидтэй хамтран “Эмоци” продакшныг байгуулж, хошин урлагийн салбарт нэгэн шинэ өнгө төрхийг бий болгож хүчин зүтгээд завгүй яваа билээ.

Ингээд алаг нүдэн хөөрхөн жүжигчин бүсгүйдээ төрсөн өдрийн мэнд хүргэе.