Ахимаг насны эртэй гэрлэж байгаа бүсгүй ихэнх тохиолдолд гал халуун хайр дурлал гэхээс илүү өмгөөлөл хамгаалал, халамжийг л хайдаг бол ахимаг насандаа дурлалд автсан эрчүүд дотроо бол хөгшрөлтөөс тун их айдаг байна. Ийм эрчүүд залуу байх гэсэн битүүхэн хүсэл, өөрийнхөө боломжоос илүүгээр идэвхтэй байх далдхан тэмүүлэл, залуу эхнэртээ таарах гэсэн эрхгүй эрмэлзэл нь хайрын гал дөлийг өрдөн бадраахаас илүү сэтгэл санааны зовиур дарамтанд оруулах нь олонтаа гэдгийг гэр бүл судлаач сэтгэл зүйчид дуу нэгтэйгээр хэлдэг. Тэгвэл монголд хөгшин эрийн өвөр дулаацуулж хэнз үрийн зулай үнэрлэж олонд танигдсан бүсгүйчүүдийг танилцуулж байна.

Жигүүр Грандын бага эхнэр Онон

“Жигүүр гранд” группын Ерөнхийлөгч Д.Баттөр залуу авгай аваад багагүй хугацаа үдсэн. Түүний албан ёсны авааль гэргийг Эрдэнэтунгалаг гэдэг. Тэд дундаасаа зургаан хүүхдээ ч тэднийгээ үл хайхран том охидтойгоо ойролцоо настай залуу авгай авсан. Түүний залуу эхнэр Онон өдгөө жаран насыг зооглосон Д.Баттөр ноёнд нэг хүү, гурван охин төрүүлж өгсөн. Тэдний дундаас төрсөн Ононгийн том хүү өдгөө гадаадад цэргийн дунд сургуульд суралцдаг бол гурван охин нь 1-9 насных. Брэндээр биеэ хучдаг гэгддэг Онон хатагтай өдгөө 38-39 настай настай ч баян эрийн бага эхнэр болсны хувьд Жигүүр грандын харъяа Баатар ван рашаан сувилалд “эзэн” суусан. Хотын ганган хүүхнүүд үнэтэй чамин автомашин хөлөглөдөг бол Онон хатагтай Баатарван, Улаанбаатар хоёрын дунд хувийн нисдэг тэргээр сүнгэнэдэг. Тэрээр хотод “Континенталь” зочид буудлын тэндэх тансаг байранд хамтдаа амьдардаг юм гэсэн.

Загвар өмсөгч М.Сэлэнгэ

Гурван хүүхдийн ээж болоод байгаа загвар өмсөгч М.Сэлэнгэ анхны амьдрал нь бүтэлгүйтсэний дараа том хүүгээ Герман эцэгтэй болгосон түүхтэй.

Өөрөөсөө нэлээд хэдэн насаар ахимаг Герман эртэй хуримласан загвар өмсөгч маань шинэ нөхөртөө ихэр хүүхэд төрүүлж өгсөн. Тэд өдгөө Монголд амьдарч байгаа. М.Сэлэнгэ өөрийн дүү болох М.Хэрлэнгийн хамт “Гоёл-2006” наадмын тайзнаа “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”, “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч” өргөмжлөлийг гардаж байсан тэрбээр цагтаа загварын ертөнцийг шуугиулж явсан нэгэн.
“Монголын сайхан бүсгүй-2001” тэмцээнээс “Тана эрдэнэ” өргөмжлөл хүртэж, “Хамгийн гоолиг биетэй мисс”-ээр тодорч байсан М.Сэлэнгэ өдгөө Ремакст ажилладаг.

Дуучин Л.Солонго

Сэлэнгийн Зүүнхараагаас гаралтай дуучин Л.Солонго өөрөө 33 настай. Тэрээр өөрөөсөө даруй 20 насаар ах улс төр, урлаг бизнесийн салбарт карьертай эртэй гэрлэж одонгийн хүүхдээ гаргаад удаагүй байна.

Түүний нөхөр бидний сайн мэдэх “Шөнийн захын” босс буюу НарМон ХХК-ыг үүсгэн байгуулагч. М.Хүрэлсүх нь ИЗНН-ын гишүүн бөгөөд БОНХАЖ-ын дэд сайдын албан тушаалд байсан нэгэн. Баянхонгор аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан чамгүй бэлтэй эр гэлцдэг. Урьд нь амьдрал зохиож байсан түүний хувьд, 2 хүүхэдтэй. Өөрийнхөө хүүхэдтэй чацуу дуучин Л.Солонгыг хоёр дахь эхнэрээ болгосноос хойш хүүхэд төрүүлэх болгонд нь онцгой бэлэг барьдаг гэнэ. Эхний хүүхэд нь мэндлэхэд Тоорил ван амралтын газар, удаах хүүхдээ мэндлэхэд тоглоомын газар, гуравдахь хүүхдээ төрөхөд лексус 570 бэлэглэсэн гэдэг. Одоо юу бэлэглэхийг нь харах л үлдлээ.
Дашрамд дуулгахад, Л.Солонго анх М.Хүрэлсүхтэй гэрлэхдээ бумбагар хацар, онигор нүдтэй байсан бол одоо V хэлбэрийн эрүүтэй, алаг нүдэн бүсгүй болж төрөл арилжжээ.

Жүжигчин Б.Хулан


“Х-Түц” продакшнаас гармагцаа сураг алдарсан жүжигчин Б.Хулан Н.Соёлтхүү хэмээх өөрөөсөө арван насаар ах хүнтэй ханилж, С.Ренчинлхаа хэмээх хүү төрүүлж өгсөн. Тэрээр энэ тухайгаа “Хүмүүс миний тухай янз бүрээр ярьж, бичихийг хараад хааяа хүүгээ унтуулчихаад өрөөндөө сэм уйлах үе байсан. Миний нөхөр надаас арав гаруй насаар ах, Шанхайд кино найруулагч мэргэжлээр суралцсан Соёлтхүү гэж хүн бий. Намайг оюутан байхад хайрлаж, дурлаж явсан гэдэг юм билээ. Тэр хүн маань тодорхой хэмжээнд амьдрал үзчихсэн болохоор надад амар байдаг юм. Хайр халамж, халуун тэврэлт дутагдаж явсан надад нөхөр маань бүгдийг өгсөн” гэж ярьсан байдаг. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй.