Монголын анхны хөгжмийн суваг болох “STV”-телевизийн хөгжмийн нэвтрүүлгээс эхлэн анх сэтгүүлзүйн ертөнцөд хөл тавьж, саяхныг болтол Royal телевизэд ажиллаж байсан, хөтлөгч Н. Мөнхдандарыг мэдэхгүй хүн ховор.

Эелдэг зөөлөн зан чанар, хөгжмийн мэдлэг боловсролоороо өөрийн хүрээлэл, фенүүдтэй болж чадсан тэрээр өнөө өглөө хүнд өвчний улмаас бурхны оронд заларчээ.
Тэрээр одоогоос 10-аад жилийн өмнө “Боловсрол суваг” телевизийн “Сенсаци” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж, олны танил хүмүүсийн талаарх хэвлэлээр гарч буй худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийн дагуу тухай уран бүтээлчээс үнэн эсэхийг нь асууж, үзэгчдэд үнэн мэдээлэл хүргэдэг байсан юм.

Гуч гаруйхан насандаа телевизын салбар, нийгэмд өөрийн байр сууриа эзэлж олноо нэр хүндтэй явсан түүний ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.