Олны танил хос хосын дундаас хамгийн өнгөлөг хосоор дараахь хосуудыг нэрлэж байна.


Блогчин бүсгүй Г.Ганзаяа ба бүжигчин Төөгөө


Тэднийг сошиалд мэдэхгүй хүн ховор. Хосууд хамтын амьдралаа зохиогоод хэдийнээ гурван жилийн нүүр үзжээ. Одоохондоо хувийн амьдралдаа хүүхэд төлөвлөөгүй байгаа тэд ажил мэргэжил, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхдээ гол анхаарлаа хандуулж байгаа гэнэ лээ. Блогчин бүсгүй Г.Ганзаяа блогоо тунчиг өнгөлөг сонирхол татахуйц байлгаж чаддаг.


Загвар өмсөгч С.Төгс ба “тэнгэрийн ханхүү” Цэнгүүн​


Хосууд болзоод мөн л гурван жил болж байна. Харилцааны шинэхэн дээрээ хамтдаа блог хийдэг байсан ч хэсэг хугацаанд харилцаандаа time-out хийснээр блог төгсгөл болсон. Гэхдээ тэд эргэж нийлсэн. Хэн хэндээ сэтгэл ханамж 100 хувь гэдгээ хэнээс ч нуудаггүй. Загвар өмсөгч С.Төгсийн хувьд найз залуугаасаа насаар эгч ч “гэнэн охин” шиг амьдардаг. Тэд ойрын хугацаанд хүүхэд төлөвлөөгүй гэсэн.


Фото модель Дамдин ба DJ Уна


Инстграм хуудаснаа тэд бол ёсто “од”. Хэн хэн нь царай зүс, бие хаа, боловсрол, авъяас, мэдрэмжээрээ онцгойрдог. Найз бүсгүй Унагийн хувьд монголд байдаг цөөхөн эмэгтэй DJ нарын нэг. Харин түүний найз залуу монголд төдийгүй Азид нэрээ гаргаж яваа фото модель. Тэднийг төгс, өнгөлөг хос гэхэд буруудахгүй.

Реппер Рокет Бэй ба артист Ану


Хосууд дундаасаа хүү охин хоёртой. Хамтын амьдралаа зохиогоод хэдийнэ 5 жилийн нүүр үзжээ. Хэн хэн нь европ төрхтэй тэднийг “Монгол биш” гэж хэлэх хүн олон ч тэд “Халх”. Нөхөр Рокет Бэйгийн хувьд өдгөө 36 настай ч, эхнэр Ану дөнгөж гуч шүргэж яваа сайхан бүсгүй. Хүүхдээ харахын хажуугаар блог хийж, бас нүүр будалт хийж давхар орлого олдог сэргэлэн бүсгүй.

Загвар өмсөгч Цэкү ба бүжигчин, хөтлөгч Kai


Загвар өмсөгч Цэкү буюу Цэрэндолгорыг танихгүй хүн ховор. Монголын анхны Mongolian next top model шоуны анхны ялагч тэрээр олон нэр хүндтэй компаниудын нүүр царай болдог. Харин түүний найз залуу Kai буюу Билгүүн бүжгийн “Аймар” продакшинд харъяалагддаг, давхар Volume Plus сувагт хөтлөгчөөр ажилладаг. Сонирхуулахад, хосуудын төрсөн өдөр нэг хоногийн зөрүүтэй юм билээ.


Загвар өмсөгч Оюунбилэг ба гэрэл зурагчин Б.Очхүү


Загварын ертөнцөөс төрсөн сайхан хосуудын нэг бол тэд. Оюунбилэгийн хувьд өмнө нь “Монгол модель”-ийн Түвшинтөртэй үерхэж байсан ч насны ханиараа гэрэл зурагчин Б.Очхүүг сонгосон. Эхнэртэй хайр халамжтай гэдгээрээ гайхагддаг гэрэл зурагчин Б.Очхүүд модель Оюунбилэг хөөрхөн охин төрүүлж өгсөн. Тэд урт удаан аз жаргалтай амьдрана гэдэгт олон хүн итгэдэг.