Их хотынхоо нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа нэгэн дүр зургийг олж харлаа.

Хүмүүсийн хэлдгээр ‘бөбөчин’ гэх энэ хүн автобусанд суух гэтэл бүх хүн дургүйцэж уурлаж автобусны жолооч нь хүртэл хаалга хааж хөөж байлаа.

Арай гэж тэрээр автобусанд суусан юм .Тэрээр суунгуутаа ухамсартайгаар мөнгөө өгч бас нэгэн сэтгүүл өврөөсөө гаргаж ирээд уншиж явсан юм.

Бид бүгдээрээ энэ нийгмийн бүтээгдэхүүн. Энэ хүн ч бас бидний нэгэн хэсэг. Цагтаа энэ хүн мандаж явсан үе байгаа гэдэгт итгэлтэй байна. Дарга нарт нь хөл алдан гүйж сэхээтэн зан гаргадаг хэрнээ өөрөөсөө дорд нэгнийг яагаад хүн гэж харж чаддаггүй юм бэ?

Таньд л ашигтай та л болж байвал бусад хүн яах нь хамаагүй юм шиг бүү амиа хичээж амьдраарай!

Цэмцгэр сайхан хувцаслаж, дээгүүр харсан хэрнээ бид хогоо хогийн саванд нь хаяж чаддаг бил үү???

Тэгсэн мөртлөө улс хөгжихгүй байна гэж бусдаас бурууг хайдаг. Гэтэл энэ хүн бидний хаясан хогийг цэвэрлэж зүгээр гуйлга гуйлгүйгээр хөдөлмөрлөж байна. Бас #уншиж байна. Бидэнд мөрөөдөл, хүсэл, зорилго байдаг шиг энэ хүнд ч бас байгаа, байсан гэдэгт итгэлтэй байна. Та өдөржин алхахаар хөл тань өвддөг шиг түүний хөл ч бас өвддөг.

Хүнийг гаднах өнгө үзэмжээр нь дүгнэхгүй #ХҮН гэдэг утгаар нь хүлээж авч байгаасай.
Баярлалаа

Ц. Хүрлээ