Бооёогийн хөөрхөн эхнэрийн будаггүй төрх
Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн “эзэн” МУГЖ Н.Ариунболд буюу Бооёогийн хөөрхөн гэргий Ганцэцэгийг танихгүй хүн ховор. “Тэтгэвэрт гарсан” миссүүдээс дутахгүй гоо үзэсгэлэнтэй тэрээр сошиалд тун идэвхитэй.

Хоёр том охидтойгоо хамт шууд бичлэг хийж, охид бүсгүйчүүдтэй гоо сайхныхаа нууцыг хуваалцдаг.

Тэрээр өөрийн цахим хуудсаараа будаггүй төрхөө ил гаргаж, арьсандаа тэжээл амин дэмийг хэрхэн өгдөгөө зөвлөсөн байна.
Ганцэцэг хатагтай ч тодорхой эрхэлсэн ажилгүй гэх боловч үнэндээ хэд хэдэн бизнест хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч гэх юм билээ. Үнэн эсэхийг хэн мэдлээ.
Ямартаа ч, Бооёо насаараа тайзан дээр эмгэний дүрд тоглож байгаа бол түүний гэргий нуугдмал сувд аятай амьдардаг. Тэрээр 2015 онд алдарт эхийн II одонг энгэртээ гялалзуулсан билээ.