Хүрэлээгийн хөөрхөн охид дуэльдэв
МУГЖ Д.Хүрэлхүү анхны эхнэрээсээ хоёр хөөрхөн охинтой. Эгч дүүс охид сошиалд тун идэвхитэй амьдардаг бөгөөд өөрсдийн амьдралын хэв маяг, гарааны бизнестэй болсон. Эгч дүүс сошиал найзууддаа зориулж дуэль гэрэл зургаа авхуулсан байна.


Жүжигчин Хүрэлээ 15 жилийн өмнө “Ядуугийн зовлон” кинонд тоглосныг том охин нь үзээд ёстой шоконд орж байсан гэнэ. Том охин Х.Намуун нь кинонд тоглож аавынхаа авьяасын үргэлжлэл болж буйгаа харуулсан бол бага охин Х.Сүрэн нь энэ жил сургуулиа дүүргэжээ.


Хаанаас нь ч харсан Хүрэлээ аавынхаа хаана ч тормойх хамрыг дуурайсан охидын стиль, имиж гэж тас байнаа. Манайхны нүдээр бол хачин хувцаслалттай тэд орчин үеийнхний жишгээр бол S&I сайтай охид болох нь харваас илт. Аавынх нь хэлдгээр нэг харахад хөөрхөн ч юм шиг, нөгөө харахад халуухан ч юм шиг гэх үү дээ. Том охин нь нэгэн үе шуугиулж байсан “MIXX” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иштэй ил цагаахан үерхэж байсан. Өдгөө гадаад залуутай үерхэдэг гэх шуум бий. Харин бага нь халуун сенсааци дэлгэлгүй ээжийгээ даган эрхэлж явах нь олонтаа.

Охин хүүхдүүд том болох ч лүд юмаа, Хүрэлээ минь. Хүн болгон л танай охидыг киноноос чинь дутуугүй сонирхон харж байдаг шүү.