Загварын ертөнцөд карьераа эхлүүлж байхдаа буюу 20 гаруйхан насандаа О.Чулуунбат агсны бэр болсон бүсгүй бол Ч.Очгэрэл.

Өдгөө 34 настай ч насандаа баймгүй залуу төрхтэй. Энгийн үедээ ч энхрий тэрээр өнгөрсөн жилүүдэд дөрвөн хүүхдийн ээж болж, “Алдарт эх” болж амжсан.


Түүний карьерыг хадам аавтай нь холбон тайлбарлах хүмүүс олон байдаг.

Гэхдээ өөрийн ур чадвар, үзэсгэлэн гоог мартах ёсгүй. Гуравдахь хүүхдээ тээж байхдаа “Содура” киноны гол дүрд тоглож олноос магтаал сайшаал хүртсэн. Мөн муугүй дуучин гэдгээ хэд хэдэн удаа шоунд оролцон хувийн уран бүтээл хийж харуулаад амжсан.