“Хөөрхөн” тодотголтой жүжигчин О.Дөлгөөн сүүлийн 3-4 жил алс холын АНУ-д гэр бүлийн хамт амьдарсан. Тэрээр өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр эх орондоо ирсэн бөгөөд тансаг хороололд шинээр орон сууж худалдан авч гэрээ эхнээс нь тохижуулахаас сэтгэл шулууджээ.

Энэ тухайгаа “Шинэ айл болох гээд яваад байна даа” хэмээн бичсэн байна.
Мөн фенүүдийнх нь зүгээс гэрээ тохижуулах блог хийгээч гэх санал ирсэн учир хийх эсэхдээ санал асуулга явуулжээ. Түүний зөвхөн инстграмм дагагч 400 к хүрдэг. Тэдний 90 гаруй хувь нь саналыг дэмжсэн учир хэрхэн гэрээ тохижуулах тухай блог хийхээр болсон байна.