Рок попын ертөнцөд өөрийн өнгө төрхтэй, эршүүд зантай гэгддэг А.Хишигдалай сүүлийн үед загварын охидтой ихээхэн найзархаж, энд тэнд фото моделиор ажиллах болсон.

Их сургуулиа төгссөнөөс хойш өөрийнхөө бие галбир, царай төрхөндөө анхаарах болсон тэрээр бараг л “Барби”.
Түүний гоо сайхны нууц ердөө дасгал хөдөлгөөн, зөв хооллолт гэнэ лээ. Бас болоогүй жилд 1-2 удаа бумбагар хацраа V-line хэлбэрт оруулах тарилга хийлгэдэг гэдгээ нуудаггүй.

Дуучнаас моделийн карьеар хөөх болсон түүнийг “Хувьсал” продакшны жүжигчин, загвар өмсөгч О.Мөнхдалай нар хамтран амьдарснаар илүү загварлаг болсон гэх хүмүүс ч байдаг.