Стиллист дундаа өнгөрсөн зууны өрнийн хэв маягийг өөрийн уран бүтээлдээ шингээдэг бүсгүй бол Банни. Өөрийн гэсэн содон өнгө төрхтэй түүнийг “шүтэх” нэгэн байхад муулах нэг нь ч бас бий.

Учир нь түүнийг бусдын загвараас “хулгайлдаг” гэх шүүмжлэл хэлэх хүн бий. Гэвч том зорилго тээсэн түүнд энэ мэт аар саар хов жив сонин биш.


Өөрөө ч содон төрхтэй Банни сүүлийн үед нэлээд нэлээд жин хассан бололтой. Бумбагар булцгар хацар шөвийж, хамар нь шонтойгоод нэг л хөөрхөн харагдаад байх чинь, хөөе.