Хошин урлагийн Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин З.Онон сүүлийн үед мэргэжлийн ур чадвараараа үеийнхнээсээ илүү гэдгээ харуулаад байгаа.


Дуучин П.Идэржавхлантай оюутан байхдаа ханилсан тэрээр аавдаа хандаж, сэтгэлийн үгээ цахим хуудаснаа бичжээ. Түүний хувьд аав ээжийнхээ цэл залуухан 18-н насанд хүн болж мэндэлсэн бөгөөд хэзээ хойно ганц охин дүү дагуулжээ.


З.Онон “Аавтайгаа хааяаа л нэг, бүр заримдаа чамайг бишээ 3-н охиноо санаад гээд өөрөө утсаар залгадаг. Магадгүй би муу охин байх. Гэхдээ л уул шиг түшигтэй аавыгаа ухаандаа үргэлж шүтэж явдаг шүү. Энэ хүний л удмын үргэлжлэл гээд тэмээнээс тэмдэгтэй таньтай минь яг адилхан 2 настан хажууд дэгэж дэрвээд байж байна хэхэ. Зоригтзандан овогтой Онон гээд тодоос тод дуудуулах сайхан байдаг таньдаа зөндөө их хайртай шүү ААВАА. Алт мөнгөөр ачийг нь хариулахгүй ч, сэтгэлийг нь зовоохгүй амьдрахсаааан гээд хичээж яваа шүү охин нь” гэжээ.