Рок попын ертөнц дундаа “Хайрын хос дууч” гэгддэг Анхаа, Халиун нарын нэг О.Анхбаяр орон нутгийн сонгуульд Хан-Уул дүүрэгт өрсөлдөж үнэмлэхүй ялалт байгуулж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.


Түүний хувьд энэ сарын эхээр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Алтангадас одон медаль хүртсэн юм.
Сүүлийн хэдэн жил МАН-ын гишүүнээр ажиллаж, намаас зохион байгуулж буй ажилд идэвхитэй оролцсон тэрээр “Нам дагавал ам тосдоно” гэдгийг бодитоор харуулж явна.