Өнөөдөр аргын тооллын 10-р сарын 19, Сумъяа гараг. Билгийн тооллын 3, Онгоц одтой, хөхөгчин хонь өдөр. Мөн Балжиннямтай өдөр.

Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эдлэлийн зүйл авах зэрэг үйлнээ сайн. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.