Фантастик прадокшны жүжигчин Б.Барслхагвыг танихгүй хүн ховор.

Өдгөө 34 настай тэрээр өөрийн хүүхэд насныхаа тухай ийнхүү бичжээ. Тэрээр “Би чинь нөгөө хар цагаан зурагны үед өссөн хүн шүү дээ! Хэдэн настай байсан юм дээ? 4-5 нас л байх даа. Урт үстэй байна гэхээр тэр хавьцаа л байгаа.

Урт цагааны урд 5-р байрны баруун хойно байдаг фото студиод очиж энэ зургийг татуулж байснаа тодхон санадаг юм. Дээлний маань өнгө хөх цэнхэр байсан шиг санагдах юм. Юун интернэт, юун гар утас, юун компютер байсан үе шүү дээ! Гадаа тоглох, өдрийн хоол хоёр л хамгийн сайхан санагддаг байж билээ? Хөөр баяраар дүүрэн хүүхэд нас минь харьцангуй аюулгүй өнгөрч дээ! Одоо харин хүүхдүүдийнхээ төлөө тал бүрт анхаарахгүй бол миний чиний гэлтгүй хэцүү цаг болж дээ!

Хүн байх нь бусдын зовлонг мэдэрч, түүний төлөө ямар нэгэн юм хийхээс эхлэнэ гэж мунхаглан боддог юм” гэжээ.