Хөл хорьсон онцгой дэглэм үйлчилж байх үед олноороо цуглан цахим мөрийтэй тоглоом тоглож байсан 10 хүнийг 2020.11.12-13-нд шилжих шөнө ЭЦА-ныхан илрүүлсэн байна. Тэдний дотор олны танил болсон жүжигчин Чапи хэмээх Х.Ихбаяр, “Мистер догс” хамтлагийн Хойлогоо буюу Ц.Хойлогдорж гээд ард иргэдийг сайн сайхан зүйлд үлгэрлэж байх ёстой нэг бус хүн тоглож байсан болох нь тогтоогджээ.

Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад : “Өчигдөр буюу 11 дүгээр сарын 13-ны өдрийн шөнийн 1 цагт СБД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом тоглож байсан “И”, “Х”, “Т” нарыг бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.” Гэв.

Тэдэнд Монгол улсын эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэг, 20.17-д заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэсэн заалтаар хариуцлага хүлээлгэх юм.

Олноороо цуглахгүй, гэртээ байцгаа гэж УОК-оос анхааруулсаар байхад . Тэдний мөрийтэй тоглож байсан байр нь ийм тоноглолтой байсан аж.

Хэрэгтэй холбоотойгоор жүжигчин Чапиг түр саатуулсан бөгөөд удалгүй “батлан даалтаар” гаргажээ.