УИХ-ын гишүүн С.Амарсайхан гэргий Ч.Ичинхорлоо нар “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн хандивласан байна.


Ч.Ганжавхлан цахим хуудаснаа” Өнгөрсөн жилийн өдийд Ид шидийн орон төвийг зорин ирж тогны зардалд төрийн зүгээс нэг удаагийн дэмжлэг үзүүлж байсан Хотын дарга асан С.Амарсайхан гэр бүлийн зүгээс 1.5 тонн гурил, 8 хайрцаг гоймон, 50кг будаа, 10кг элсэн чихэр, 2000ш маск, 48ш санитол, 8кг чихэр, 12л сүү, 20ш ургамлын тос бидэнд хүргүүллээ. Хэцүү цагт хүүхдэд туслан биднийг дэмжин ажилласан С.Амарсайхан болон түүний гэр бүлд маш их баярлалаа.” хэмээсэн байна.