Монголын хошин урлагийн жүжигчдийн гэрэл зургийг Хятадын алдарт “Баруун этгээдэд зорчсон нь” тэмдэглэлийн дүрд хувирган эвлүүлжээ.

Тухайлбал, “Банш” Батааг сармагчин, гахай буюу Бажид МУГЖ Эрдэнэзааныг, бага шавь буюу Шоройд жүжигчин Эрхэмбаярыг “орлуулсан” бол багшийн дүрд МУГЖ Баярмагнайг тус тус эвлүүлжээ.

Энэхүү эвлүүлэг зураг гэртээ хөл хорионд орсон хүмүүст инээд хөөрийг бэлэглээд байна.