Монголын халуухан бүсгүйчүүдийн нэг УДЭТ-ийн жүжигчин Г.Отгонцэцэг өнгөрсөн таван жилийн хугацаанд АНУ-д ажиллаж амьдарсан. Тэрээр эх орондоо ирээд удаагүй байна.


Америкт байхдаа тэрээр оюутан ангийн найз “Accapella” хамтлагийн дуучин Одбаяртай дэр нэгтгэж, хүүтэй болсон. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй хоёр тийшээ болсон байдаг.

Г.Отгонцэцэг бүсгүйн амьдралын утга учир болсон хүү өчигдөр 4 нас хүрч, хүүгийнхээ төрсөн өдрийг гэр бүлийн хүрээнд нижгэр тэмдэглэжээ.


Ямартаа ч, хөл хорио тавигдахтай зэрэгцэн жүжигчин бүсгүйг эргэн тайзнаа харахыг хүсэн хүлээсэн фенүүд олон буй бөгөөд түүнийг УДЭТ-т эргэн ажиллах эсэхийг харах л үлдээд байна.