Маск продакшны  эмэгтэй жүжигчид болох жүжигчин Жавхлан, Солонго нар “Нууцаар шинэ жил зохион байгуулж байна. Эхний газартайгээ гэрээ хийсэн байдал” хэмээн хошигнон бичжээ.

Тэдний хувьд нэг хамтлагт тоглож, хамтарсан уран бүтээл хийгээд даруй 10-аад жил болжээ. Олны танил сайхан бүсгүйчүүдийн хошигнолыг буруугаар ойлгож, шинэ жилийн баяр жинхэнээсээ “нууцаар” зохион байгуулж байгаа эсэхийг лавлах хүмүүс мэр сэр хандсан гэсэн шүү.