Тамирчнаас асар их тэсвэр тэвчээр шаарддаг спорт бол яахын аргагүй хүндийн өргөлт юм. Тэр тусмаа эмэгтэй хүн энэ спортоор хичээллэхэд бүр хэцүү нь мэдээж.

Гэвч хүндийн өргөлтийн төрлөөр багаасаа хичээллэж тэв дэлхийд Монгол улсын нэрийг цуурайтуулан яваа бүсгүй бол Мөнхжанцангийн Анхцэцэг юм. Тэрээр 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13-хан настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзолыг хангасан байдаг.

​Тамирчны ур чадвар, тэсвэр тэвчээр, техник ур чадварыг хөгжүүлэхэд бэлтгэл сургуулалт хамгаас чухал. Тэрээр бэлтгэл хийж буй бичлэгийн хамт “Энэ сандал хийдэг компаниуд надаар сандалныхаа чанарыг шалгуулангаа, рекламандаа тоглуулахгүй юм байхдаа…” гэж өөрийн цахим хуудсандаа бичжээ.

​Хүндийн өргөлтөөрөө монголдоо төдийгүй, дэлхийд нэр хүндтэй эрхэм тамирчны рекламанд тоглох нууцхан хүслийг биелүүлэх газар удахгүй гарч ирэх биз ээ.