Арванхоёрдугаар сарын 17-ны орой “Сайн” ломбардыг дээрэмдсэн тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн.

Тодруулбал Баянгол дүүргийн 11-р хорооны салбарт гурван ажилтан нь ажлаа хийж байхад гаднаас хоёр эр нэвтэрч хутга тулган сүрдүүлж хэмжээ нь тодорхойгүй үнэт эдлэлүүд болон 1 сая 30 мянган төгрөгийг тус ломбарднаас дээрэмдсэн .

Уг хэрэгтэй холбогдуулан 1988 оны наймдугаар сарын 22-ны өдөр төрсөн, 3 удаагийн ял шийтгэлтэй М.Мөнх-Одыг эрэн сурвалжилж байсан. Тэгвэл сэжигтинг Чулуун-Овоод байх үед нь баривчилжээ.

Тус этгээд нь урьд нь 2, 3 удаа ломбард дээрэмдсэн хэргээр шалгагдаж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан аж.