2020 он солигдож 2021 онтой золголоо.Энэ онд олон сайхан эрхэмүүд бүл нэмэхээр хүлээж сууна.

Эрхэмбаярын гэргий Намуун жирэмсэн .Тэд нэг гэрт ороод 6 жил өнгөрөөжээ. Тэд хоёр хоёр хүүхэдтэй нийлсэн билээ. Тэгвэл Хосууд маань 2021 онд бүл нэмнэ.

Улсын начин Цэрэнтогтох, Дуучин Э.Чулуунчимэг нар 2021 онд бүл нэмнэ.
Цэрэнтогтох хөл хүрэхгүй ихээр баярлаж яваа бөгөөд энэ тухай мэдээг ойр хавийн найз нөхөддөө дуулгасан.

Олноо Аглуу нэрээр алдаршсан МУГЖ Л.Баттулга дахин шинэ хүн өлгийдөхөөр зэхэж буй сурагтай.

Дуулиант хуримын эзэд болох жүжигчин Бидо, Ари нарыг танихгүй хүн ховор. Дундаасаа бяцхан охинтой тэд хуримынхаа нэг жилийн ойг үзэлгүй хоёр тийш болсон.

Тэгвэл жүжигчин Ари он солигдох мөчид жирэмсэн гэдгээ цахим хуудаснаа нийтэлжээ.

Найз залуу нь хэн болохоо ихээхэн нууцалж байгаа гэнэ шүү.