…Хөхөө шувуу донгодсон

Хөвчийн өндөр уул юм аа хөө

Хөгшин аавын минь гөрөөлж явсан

Хүүгийн хайртай нутаг юм аа хөө…. гээд дуулвал даган дуулах хүн хичнээн олон. Энэ дуу бол Яруу найрагч Ө.Жамъянгийн шүлэг, хөгжмийн зохиолч Р.Авирмэдийн хөгжим “Өссөн нутаг”

Монголчууд бидний хувьд төрсөн нутаг, газар усныхаа талаар ихэд хүндэтгэн, санан дурсч, ном сударт бичих, дуу шүлгэнд мөнхлөх, бие сэтгэлээрээ хүрэлцэн очиж, эргэл мөргөл хийх, хөрвөөх, сан, хүж тавих, идээ будааны дээж өргөх зэрэг зан үйлийг олон зууны турш хийсээр ирсэн.

“Өссөн нутаг” уран бүтээлийг дараах уран бүтээлчид өөр өөрийн онцлог, хэв маягаар дуулж хүргэжээ. Хэн илүү амилуулсанг та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

SweetYmotion “Өссөн нутаг”

“Харанга” хамтлаг Ц. Энхманлай

Дуучин Ж.Бямбадэлгэр

Дуучин Т.Дэлгэрмөрөн, Д.Найдандорж