Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул дуусахаар аялах сонирхолтой хүмүүст зориулан манай сайтын зүгээс романтик газруудыг санал болгож байгаа билээ. Бид энэ удаад зүрхэн хэлбэртэй Килларни Гленийг санал болгож байна.


Австралийн Күйнслэндэд хүрхрээ бүхий зүрхэн хэлбэртэй гол байдаг. Уг голын дээд хэсгийн агуй нь зүрхэн хэлбэртэй тул жуулчид ирэх дуртай аж. Тодруулбал, хүний гараар бус байгалийн зүй тогтлоороо ийнхүү зүрхэн хэлбэртэй нь жуулчин татах үндэслэл болсон байна.


Тус газарт таван жилийн өмнө 19 настай эрэгтэй хүн живж нас барсан тул уг гол руу орохыг хориглосон байна. Улмаар өнгөрсөн жилээс дахин нээж байгаа аж.