Хүн төрөлхтний цаг үеүдэд гоо сайхан хэмжүүр өөр байсан нь түүхийн хуудсанд тэмдэглэн үлдсэн байдаг.

Энэ удаад бид өнгөрсөн зууны буюу 20-р зууны гоо сайхны охин тэнгэр, үзэсгэлэн төгөлдрийн туйл гэгдэх болсон сайхан бүсгүйчүүдийг хүргэж байна.

Лина Кавальери


Италийн дуурийн дуучин бүсгүйн зураг ил захидал дээр төрөл бүрээрээ хэвлэгдсэн. Тухайн цаг үедээ дэлхийн цуутай сайхан бүсгүйчүүдийн нэг.

Клео де Мерод


Францын авьяаслаг бүжигчин. 1896 онд түүнийг “Гоо үзэсгэлэнт хатан хаан” хэмээн өргөмжилж байсан түүхтэй.

Мод Адамс


Театрын жүжигчин. «Питер Пен» жүжигт гол дүр бүтээж анхлан олны танил болсон энэ бүсгүйд тухайн цаг үеийн эрс хайраа илчилдэг байсан.

Мод Фили


Жүжигчин. Тэрбээр тухайн үед театр болон дуугүй кинонд тоглож алдаршсан.

Мата Хари


Бүжигчин, жүжигчин, тагнуулч гээд түүний намтар түүх янз бүрээр яригддаг. Дуулианы эзэн болсон бүсгүйн бодит зураг энэ ажээ.

Мэри Пикфорд


Дуугүй киноны жүжигчин тэрбээр Канад улсын иргэн. Дэлхий нийтээрээ түүнийг буржгар үст охин хэмээн өхөөрддөг байсан.

Мария


Румын улсын сүүлчийн хатан хаан. Түүнийг ард түмэн нь төдийгүй дэлхий нийтээрээ хайрлан хүндэлдэг байв.

Дори Стокер


Энэтхэг гаралтай Английн жүжигчин бүсгүй хөгжмийн авьяастай байсан нь олны анхаарлыг татах болж, тэр хэмжээгээр дэлхийн үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн нэгд тооцогдох болсон.

Лотта Крабтри


Америкийн алдартай жүжигчин Лотта Крабтри гадаад төрх, хөгжилтэй зан, хурц ухаанаараа дурсагддаг.

Мэри Андерсон


Жүжигчин Мэри Андерсон Шекспирийн бүтээлүүд дэх дүрээрээ алдаршсан юм. Түүний авьяас чадварыг олон хүн биширдэг байв.