Зохиолын дуучид дундаа чамгүй нэр хүндтэйд тооцогддог нэгэн бол дуучин А.Түмэн-Өлзий. Тэрбээр 2019 онд нөхрөөсөө өрх тусгаарласнаа зарлаж олон нийтийг багагүй гайхшруулаад амжсан.Хоёр жилийн өмнө бичиж байсан постондоо ганц бие амьдралдаа гутрахгүй гэдгээ хэлжээ.

Тэрбээр нөхөр, охиныхоо хамтаар авахуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа оруулан “Анх Ээж болсон аз жаргалтай мөч минь. Нэгэн цагт хань гэж явсан энэ хүнийг би муулахгүй ээ. Намайг ээж болгосон, бас нэгэн цагт хань байлгасан хүн. Залуу хосууд анх сална гэж хайрладаггүй, сална гэж суудаггүй л байх. Бид ч мөн тийм л байсан. Салах шалтгаан янз бүр байдаг ч бидний шалтгаан хүнд байгаагүй ээ.Залуу хос нэгэндээ яг адилхан бардам байдаг, бас хүссэнээрээ, дураараа аашилдаг, тэр л бардам зан ноён нурууг хугалдаг. Алдаж оносон залуус бүхнээс “Яагаад” гэж битгий асууж байгаарай. Тэд бүгд ийм зүйл хүсэж хийдэггүй юм шүү. Үрийн минь аав сайн л явж байвал би баярлана. Яагаад гэвэл ҮР ХҮҮХЭД нь адилхан явдаг юм. Ганц бие болсон гээд би гундаагүй шүү. Хувь тавиланд сөхрөхгүй гэдгэр, галзуу амьдрах хоншоортой бүсгүй чинь “Би” байхгүй юу. Надад энэ зургийг хараад сайхан дурсамж минь сэргэсэн юм. Зүгээр л уншаад эерэг бодоорой. Амьдралаараа сенсацилах гэсэнгүй, бас хэн нэгнээр өрөвдүүлэх гэсэнгүй. Буруу үлгэр дуурайлал гэж бүү бодоорой. Надаас үлгэр авч сална ч гэж юу байхав. Мэдээж хүсэж ийм зүйл хийнэ гэж байхгүй шүү дээ” хэмээж байжээ.