МАК-ийн Н.Цэлмүүн саяхан нарсанд суугаа ахаараа бахархаж буйгаа олонд дэлгэжээ.

Ингэхдээ “Үнэн хэзээ нэгэн өдөр ялдаг бол тэр өдөр маш ойрхон байгаасай гэж ерөөл тавья. Төрд нэг сэтгэлээр зүтгэснийхээ төлөө, дарга нарын өөдөөс зоригтой дуугарсныхаа төлөө, ард иргэдийнхээ төлөө өөрийн гэр бүлээ хойно тавьж, шүүхийн шудрага бус үйлдлээр хоригдож байгаа ахыгаа өрөвдөж байна. Тэнэгдүү ч юм шиг гэхдээ надад ийм зориг байхгүй, танаараа би бахархаж байна!” хэмээжээ.

Б.Баттүшигтэй хил дамнасан сүр дуулиантайхан хурим хийснээс хойш хоёр дахь үрээ өлгийдөн авсан Н.Цэлмүүнийг зарчимч, ирээдүйд бизнесийн салбарт цахиур хагалах хатуу самар хэмээн үнэлэх хүмүүс олон байдаг ч нарсанд суугаа ах шиг ээ зориг хэзээ ч гаргаж чадахгүйгээ нүүр номоороо дамжуулан ийн илэрхийлжээ.