Нийтийн дууны урлагт ардын дууч хэмээх цолыг хүртэж ардын дуунуудыг орчин цагийн хөгжмийн найрууллагатай хослуулан дуулдаг дуучин бол Даваагийн Бурмаа юм.

Сүүлийн үед дуучин өөрсдийн уран бүтээлийг таниулах, сонсогч дэмжигч нартайгаа ойр байх үүднээс фэн пэйж, групп ажиллуулах моод дэлгэрээд байгаа гэхэд хилсдэхгүй. Нэг ч уран бүтээлийг нь үл мэдэх дуучны фэн пэйжүүд сошиалаар дүүрэн эргэлдэнэ.

Ихэнхдээ тухайн уран бүтээлчдийг дэмждэг, үнэн фэн нь фэн хуудсыг нь ажиллуулдаг. Гэтэл Д.Бурмаа өөрийн фэн хуудасаа live хийж бараа рекламдав.

Өөрөө өөрийнхөө фэн хуудсаа ажиллуулдагаа ийнхүү баталсан түүнийг Д.Бурмаа өөрөө өөрийнхөө фэн юм байна гэсэн ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлж байна.

Болохгүй юм юу байхав дээ. Бүгд л өөрөө өөрийгөө рекламддаг. Ил гарсан нь л Ардын дууч Д.Бурмаа.