Цэнгэг уст нуур, ойр орчмын өвс ногоотой газар нутагладаг отгот шунгуур нь чадварлаг сэлж шумбах бөгөөд усан доор загас хөөн барьж иддэг аж.

Нас бие гүйцсэн шувууд нь зуны улиралд толгой хүзүүний гоёлоороо андашгүй. Бага залуу шувуудын толгой нь эрээн тахь мэт хар цагаан судалтай байх ба нас бие гүйцээд алга болдог ажээ. Энэхүү шувууны биеийн урт 46-51 см ба далавчаа дэлгэхэд 59-73 см байдаг.


Цэнгэг уст нуурын хос отгот шунгуур гэрэл зурагчны дуранд ийнхүү өртсөн байх юм.