Ноцтой баримт: Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах консул Ч.Ганболд Монгол улсын дархан хилийг дуртай үедээ нээлгэж хаалгадаг бичлэг

Дөнгөж сая сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсандаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах консул Ч.Ганболд Монгол улсын дархан хилийг дуртай үедээ нээлгэж хаалгадаг бичлэгийг, тайлбартайгаар дэлгэв.

Тэрбээр энэ талаар “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах консул Ч.Ганболд Монгол улсын дархан хилийг дуртай үедээ нээлгэж хаалгадаг бичлэг. 2021 оны 1 р сарын 27-ны лхагва гариг. Сангийн сайдын төрсөн ах Боршоо боомтоор бараа оруулж байхад хилийн цэрэг, тагнуул, ядаж мэргэжлийн хяналтынхан ч хамраа цухуйлгахаас айж байна. Боршоо боомтыг 2021 оны 4 р сарын 1 хүртэл хаасан Засгийн газрын шийдвэртэй. Харин ганцхан Сангийн сайд Хүрэлбаатарынхан л орж гарч араа оруул гаргаж болдог аж. Аргaгаүй дээ төрсөн нутгийнхаа Хотгор шанагын уурхайг ах нартайгаа хуваагаад зарчихсан Сангийн сайдтай улс аа бид…” хэмээн тайлбарласан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолоор коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 16-наас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гарсан. Мөн Хилийн Цагааннуур автозамын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт хуваарийн дагуу ажиллуулж, зөвхөн шатахуун түгээх автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх, Хилийн Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс, Боршоо автозамын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хаасан.

Энэ бол Засгийн газрын тогтоол. Гэтэл  ийнхүү хилээр нэвтэрч, бараа солилцож, хамгаалалтын хувцас хамаагүй булаад явсан байна.  Энэ нь Монгол улсын хууль болон  хорио цээрийн дэглэмийг ноцтойгоор зөрчсөн байж болзошгүй үйлдэл юм. Бид Тагнуулын ерөнхий газар болон МХЕГ, УОК зэрэг байгууллагуудаас тодруулан эргэж мэдээлэх болно.