Загвар өмсөгч С.Төгсийн экс нөхөр болох Н.Эрдэнэцогт шинэхэн амрагаа саяхан ил гаргасан.

Монгол Рэйн хэмээгддэг загвар өмсөгч С.Эрдэнэцогт, олон улсад эх орныхоо нэрийг гаргаж явсан загвар өмсөгч С.Төгс нарыг дэр нэгтгэхэд загварын ертөнцийн төгс хос хэмээдэг байв. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжилээгүй, тэд тус тусын зам мөрөө хөөгөөд багагүй хугацаа өнгөрчээ.

С.Төгсийн хувьд ээж болсноос хойш хэд хэдэн залуустай нэр холбогдож байсан ч, “тэнгэрийн хунтайж” гэгддэг Ч.Цэнгүүн дүү залууг найз залуугаа болгосон.

Харин Э.Сийлэн охины аав С.Эрдэнэцогтийн шинэхэн амраг түүний гаргасан авирыг цахимд ил болголоо.

Тэрээр “Эр бяраа эмэгтэй хүнд гаргаж удаа дараа зодож, өөрөөс нь бусад бүх хүмүүс муу муухай юм шиг үгийн муугаар муулж хов базаж сэтгэлээ сэргээдэг, эрийн шинж нь харьсан архидалт мансууралт, худал, хууралт, мэхлэлт, хараал ерөөлд живсэн би гээр өвчилж сайн сайхан хүний дүр эсгэн тархи угаагч, бөөгөөрөө сүрдүүлж заналхийлж явдаг хүн холхон л яваарай хүсэх юм энэ л байна.

Намайг live хийж олон нийтэд гутаан доромжилдог би яагаад бодит үнэнг хэлж болохгүй гэж миний үгэнд ганц ч худал үг байхгүй ээ!!!” хэмээжээ.