Нийтийн дууны шуугиант одууд гэгддэг Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар сар шинийн гоёлоо олонд гайхуулав. Гурав дахь хүүхдээ өлгийдсэн тэд олны хэл амнаас дайжив уу гэлтэй сошиал ертөнцөд чимээгүйхэн байх болсон.


Фэйсбүүкээс дайжсан тэд инстаграмм ертөнцийг илүүд үзэх болжээ. Хамтдаа авахуулсан зургаа оруулах битгий хэл хамт яваагаа сторидож чадахаа байсан тэд ёсыг бодож сар шинийн баяраар ийнхүү ил гарав бололтой.