Уншигч танд шинэ долоо хоногийн мэнд хүргэж, долоо хоногийн зурхайг хүргэж байна.


Хонь

Авхаалж самбаа болон шийдвэр гаргах чадвараа үр дүнтэй ашиглаж чадвал бүхий л салбарт амжилт олно. Албан тушаал ахих магадлалтай. Бизнес, ажил хэвийн болох төлөв байна. Залуу насныхаа баяр хөөрийг хэт бүү дэврүүлээрэй. Та гомдоосон хүмүүстэйгээ харьцаагаа сэргээхийг хүснэ. Тайван, хөгжилтэй бас тооцоотой бай. Энэ долоо хоногт амжилтад хүрэх өргөн боломж таны өмнө нээлттэй байна. Гэхдээ олон асуудал дээр хүчтэй сөргөлдөөн үл ойлголцох байдалтай тулгарах болно. Санхүүгийн байгууллагатай харилцаа тогтооход сайн. Ажил хэргээ хэвийн явуулахын тулд сонголт хийх хэрэгтэй болно. Харин долоо хоногийн сүүлээр хайртай гэр бүлийнхэндээ цаг гаргаж тэднийгээ баярлуул.

Үхэр

Нөхцөл байдал танаас төвлөрөх чадвар, хариуцлагатай байдлыг шаардаж байна. Бусдыг өрөвдөх, туслах сэтгэл аяндаа ундарна. Ажил хэргийн ялихгүй алдаа ч санхүүгийн асуудалд авчирч магадгүй. Тиймээс та сонор сэрэмжтэй байгаарай. Од эрхэс сэтгэлийн хүчээр ихийг ялан дийлэхийг билэгдэж байна. Сэтгэл санаа өөдрөг байвал эрүүл мэнд ч сайн байна. Таны оюун ухааны хоол тэжээл болж чадах уран бүтээлийг судал. Уран бүтээлч үхрийнхэн бодсон санаагаа хэрэгжүүлэхэд илүү цаг зарцуул. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэг сайн зохион байгуулах эрч хүчээ олж ав. Гэр бүлийн уур амьсгал ширүүн болохоос сэргийлж чин сэтгэлээсээ ярилцах цаг гарга. Таны хувь заяанд алсдаа нөлөө үзүүлэх үйл явдал энэ өдөр болж болзошгүй.

Ихэр

Гэнэтийн таагүй нөхцөл байдал танаас шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна. Сэтгэл хөдлөлөө захирч, тайван амгалан бай. Өөртөө шинэ зорилго тавь. Гол нь зорилго чинь арга барилтайгаа уялдах ёстой. Санхүүгийн алдагдлаас зайлж чадахгүй тул хямралын үед хэрэгцээгээ багасга, зайлшгүй биш бол юм бүү худалдан ав. Хэт өөртөө итгэлтэй байх нь томоохон алдагдалд хүрэх шалтгаан болно. Мэдээллийг олон талаас нь нягтал. Зарим хүмүүс өөрийн амьдралаа эргэцүүлэн бодох цаг зав бага байна. Хотоос гарч аялж зугаалах нь амьдралыг гэрэл гэгээтэйгээр харах боломжийг таны өмнө нээж өгнө. Гэртээ цаг заваа зарцуул.

Мэлхий

Танд хувь заяагаа өөрийн гараар бүтээхэд од эрхэс тусална. Ихэнх хүмүүс унтаа нэгэн хэвийн байдалтай байсан ч та өөрийгөө дайчилж, саад бэрхшээлийг тоолгүй өөрийнхөөрөө зүтгэ. Хувийн бэрхшээлтэй байгаа харилцаанд онцгой анхааралтай ханд. Амьдралын нөхцлөө сайжруулах боломжийг бүү алд. Албан тушаал дэвшиж магадгүй. Мөн шагнал авч нэр хүнд өсч, олны танил болох магадлалтай. Харилцагч нартайгаа харьцахад амжилттай боловч шинэ ажилд орсон бол бусдын үнэтэй зөвлөгөөг нэрэлхэлгүй ав. Дотоод сэтгэлээ хэн хамаагүйд дэлгэвэл сул талаа муу хүнд мэдэгдэх аюул байна. Мөн хайртай хүнтэйгээ харьцахдаа ч өчүүхэн алдаа гаргаж болохгүй. Харин сэтгэлийн хөөрөл ихтэй хүмүүстэй ямар нэг шалтгаанаар бүү харьц. Долоо хоногийн сүүлээр ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх ур чадвартай байна. Дуусаагүй ажлаа дуусгавал үр дүнд хүрч чадна. Мэргэжлийн ур чадвар өндөр хүмүүстэй уулзаж өөрийгөө цэнэглэ.

Арслан

Од эрхэс сэтгэл хөдлөлийг зөгнөж байна. Од эрхэсийн байдлаас шалтгаалж өөрийгөө хурцаар илэрхийлэх хандлага давамгайлна. Ашиггүй ажилд хайран цагаа бүү үрээрэй. Хуучин түнш, хамтарч ажиллаж байсан найз нөхөд тань туслалцаа үзүүлнэ. Уран бүтээл, зохиол бүтээл туурвидаг хүмүүст амжилт, онгод ирнэ. Ганц бие бол танд хайр сэтгэл гуниг авчирна.Эрүүл мэнддээ анхаарахгүй бол гэнэтийн өвчин тусч болзошгүй байна. Хэт даарахаас сэргийл. Олны хөл үймээнд дарагдалгүй гадаад орчноос өөрийгөө тусгаарла.

Охин

Долоо хоногийн эхээр олон нийтийг хамарсан арга хэмжээ болно. Соёл урлаг, спортын болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад өөрийн хүчин чармайлтыг дайчлан оролцоо идэвхээ дээшлүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Эрүүл мэнд тогтворгүй, иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авах нь зүйтэй. Гадаад орчны нөлөөллөөс болж бие тавгүйтэж магадгүй. Сэтгэл мэдрэлийн хэт ачаалал авахаас зайлсхий. Мөнгө, алдар чухал ч хүсээд ч олдохгүй зүйл эрүүл мэнд гэдгийг сайн сана. Долоо хоногийн дундуур байгалиас заяасан мэдрэмж, авьяас өндөр байх тул уран зураг, урлаг хөгжим, утга зохиол сонирхдог хүмүүсийг амжилт хүлээж байна. Холоос ирсэн хүмүүсийн харилцаанаас урам хугарах бололтой. Иймд өөрийн байр суурийг тогтоохын тулд найрсаг байхад бүх хүчээ чиглүүл. Ажил хэрэгч хүмүүст ажил хэргээ амжилттай явуулах, ирээдүйтэй ажилд түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх, санхүүгийн бичиг баримтуудад гарын үсэг зурах зэрэг боломжууд олдоно.

Жинлүүр

Зорилго чиглэлээ зөв тодорхойлвол бусдыг араасаа дагуулах болно. Өөрийн үзэл санаа, уриа тунхаглалаа шинэчил. Гадаад төрх дур булаам байна. Харин дотны хүнийхээ сул талыг өөгшүүлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Чухал шийдвэр гаргах шаардлага тулгарсан ч хойшлуулвал сайн. Цаг хугацааны боломж байвал чухал шийдвэрийг сайн тунгаан бодож гаргавал бэрхшээлийг даван туулна. Долоо хоногийн дундуур шинжлэх ухаан болон уран бүтээл зэрэгт суралцах, хөгжих үйл ажиллагаанд тохиромжтой. Сайн дурын арга хэмжээнд оролцоно. Зохистой ухаалаг хэмнэлт хийж чадсанаар та багахан хугацаанд нилээд хэмжээний мөнгөн хуримтлалтай болж чадна. Эрч хүчтэй ухаалаг таныг амжилт таныг тойрон хүрээлэх болно. Олон нийтийг хамарсан улс төрийн ажилд тохиромжтой

Хилэнц

Долоо хоногийн эхээр дотны найзуудтайгаа харилцаагаа сайжруулж, сэргээхэд таатай болохыг од эрхэс зөвлөж байна. Таны амьдралын сонирхолтой цаг үеийн нэг болно. Хайр дурлалын сайхан харилцаа сэтгэлийн таашаал авч ирээд зогсохгүй материаллаг байдлыг дээшлүүлэхэд тусална. Маргаан мэтгэлцээнд та төвийг сахисан байр суурь баримталж буулт хийж чадвал хувийн төлөвлөгөө, зорилгоо биелүүлж чадна. Долоо хоногийн дундуур санхүүгийн үйл ажиллагаа тааламжгүй байна. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг ашигла. Ажил амралтыг зөв хослуулахгүй бол мэдрэлийн ядаргаа нойргүйдэх шалтгаан болно. Харин долоо хоногийн сүүлээр урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүсч магадгүй. Хууль хяналтын байгууллага, удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна.

Нум

Хайр дурлалд таатай хандлага зонхилно. Ажил төрлийг хойш тавьж болохгүй бол санаа зовоохгүй хийх чадварлаг мэргэжилтнүүдэд даалга. Сонирхол татсан, өндөр цалинтай ажилд орох боломж гарна. Ажлын саад бэрхшээлээс айх зүйл байхгүй. Олны хөл үймээн таны хийхээр төлөвлөсөн ажлыг үгүй хийнэ. Та үүнд бухимдах хэрэггүй. Зөн билэг хурц байх тул санхүүгийн болон гэр орны ажлыг урагштай бүтэмжтэй болгоно. Тайван амгалан байдал танаас нухацтай бодсон чухал шийдвэр гарахад тусална. Хувийн амьдрал аз жаргалтай байх тулд эсрэг хүйсийн хүнээс нэр хүнд олж авах боломж байна. Бусадтай зөвлөж, хэрэгтэй мэдээлэл цуглуул. Эрүүл мэндээ анхаар. Бие организмдаа гарсан өөрчлөлтөд санаа тавь. Долоо хоногийн сүүлээр удирдлагатайгаа харилцах харьцаанд эерэг хандлагууд гарч өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж гарна. Төрийн албанд ажилладаг нумынханд олон ажлыг шийдэх хэрэг гарна.

Матар

одорхой эрсдэл байгааг сайн тооцоолж, сэтгэл зүйгээ бэлд. Өөртөө анхаарал тавьж, сэргээш болох зүйл сэдэж ол. Сэтгэлийн хөдлөл дүүрэн, эрч хүчтэй бай. Та ойр дотныхондоо анхаарал тавь. Чухал ажил гүйцэтгэхэд тааламжгүй. Яаралтай уулзалт байвал аль болох хойшлуул. Нууцлаг байдал хэрэггүй, бүхнийг хуулийн дагуу хий. Хямралтай байсан ч мөнгөний төлөө хийх бодлогогүй алхам хожим хор уршиг тарина. Санхүүгийн асуудалдаа болгоомжтой нямбай ханддагийнхаа ачаар богино хугацааны дараа хангалуун амьдрах мөнгө хуримтлуулж чадна. Санхүүгийн амжилтаар боломж их гарна. Шинэ боломжийн үүд нээгдэх тул зөв шийдвэр гаргахыг од эрхэс зөвлөж байна. Од эрхсийн байрлал танд гэнэтийн бэлэг илгээнэ.

Хумх

Та хэт ашиг хонжоонд шунавал бүх зүйл үнэгүйдэнэ гэдгийг од эрхэс зөвлөж байна. Амжилтаа хадгалахын тулд байнгын хүчин чармайлтаар баталгаажуул. Ганц бие хүмүүс хайрттайгаа учрах магадлалтай. Амьдралын өөрчлөлтөөс бүү ай. Энэ нь таны ирээдүйд гэрэл гэгээ авчирна. Гэнэтийн маш сонирхолтой магадгүй танд ашигтай хэд хэдэн үйл явдлууд болно. Боломжийг бүү алд. Долоо хоногийн дундуур хайр дурлал сорилттой учрах бололтой. Энэ нь таны сэтгэл санаанд их нөлөөлнө. Санхүүгийн эрсдэлтэй асуудалд хутгалдахаас зайлсхий. Хүссэн зүйлээ авах гэж улайрах хэрэггүй. Од эрхэс таныг найз нөхөд, санаа нэгтэй хүмүүстэй олон нийтийн үйл ажиллагаанд хамтран ажиллахад таатай нөлөө үзүүлнэ. Иймээс ийм төрлийн ажлуудад идэвхтэй оролцож, өөрийн дуу хоолойг бусдад хүргэ.

Загас

Энэ долоо хоногт бүхэлд нь өөрийгөө завгүй байлга. Цагийг дэмий өнгөрүүлэх хэрэггүй. Ханцуйгаа шамлан ажилдаа ор. Цаг зуурын учралаас өөрийгөө татаж ав. Од эрхэс ивээсэн хувь заяа таныг олон таагүй зүйлээс хамгаална. Амжилтанд хүрэх санаагаа цаг алдалгүй эхлүүл. Нарийн мэргэжлийн чиглэлээр асуудлыг гайхалтай шийдвэрлэж бусдыг дагуулах болно. Ганц бие хүмүүс ганцаардлыг мэдэрнэ. Гэхдээ та шинэ танилтай болвол сайн судлаарай. Алдартай хүмүүсийг одоо ч таагүй зүйлс, жижиг бэрхшээлүүд хүрээлж байдаг гэдгийг сана. Та амжилтад хэт шунаснаар дотны хүмүүсээ золиослохоос болгоомжил. Хийхээр төлөвлөсөн их ажлынхаа нарийн төлөвлөгөөг гарга.