Цахим ертөнцөд олон дагагчтай, түүгээрээ ч сурталчилгаа хийдэг сэтгүүлч, хөтлөгч Д.Одзаяа “SBN” телевизийн мэдээний албаны ерөнхий редактор Д.Мягмартогтохыг цагдаагийн байгуулагад шалгуулахаар болжээ.

Сэтгүүлч Д.Мягмартогтох өөрийн цахим хуудсандаа “Сошиалаар азтан тодруулах сугалаа явуулдаг Хөтлөгч Д.Одзаяа намайг бас цагдаад өгчээ. Сугалаанд битгий итгэ гэж олон нийтэд анхааруулсныхаа төлөө хэрэгт унана ч гэж юу байхав. Монголд явагдаж бүх сугалаанд ямар ч төрийн байгууллага зөвшөөрөл өгдөггүй. Хууль бус гэсэн үг. Маргааш ХАН-Уулын цагдаад очиж мэдүүлэг өгнө. Хууль бус Сугалаатай тэмцэнэ. Аан тийн УИХ-ын гишүүн Чинбүрэнгийн гаргасан гомдол бас шалгагдаж байгаа.” хэмээн бичсэн байна.