СУИС-ийн 1995 оны жүжигчний ангийн шинэхэн элсэгч нар өдгөө Монголын шилдэг жүжигчдийн гол цөм нь болжээ. Тэрхүү ангид Б.Амарсайхан, Б.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Ж.Баясгалан, Б.Навчаа, Ялалт нэвтрүүлэгч Гантигмаа зэрэг олон олон шилдгүүд элсэн орсон байдаг.

Жүжигчин Г.Амарсайхан Бажи&Ялалт ток шоунд оролцон оюутан насныхаа онигоог ярин, үзэгч олон болон 2 хөтлөгчөө элгээр явуулах дөхөв. Тэрбээр найз Б.Навчаагийн тухай олон сайхан дурсамж хуучлав. Түүний балетаар хичээллэсэн тухай, туфлийг нь дээрэмддэг байснаа, Амараа эхнэртэйгээ анх танилцдаг байсан үедээ Б.Навчаагийн тухай ярьж инээлгэсээр байгаад аваад сууснаа хүртэл хуучиллаа.

Мөн ангийнхаа хөвгүүдийн олон онигоог дэлгэв. Түүний ярианы гол дүрүүд нь Навчаа Эби Болд-Эрдэнэ, Баясгалан нар байсан юм.

Энэ тухай жүжигчин Б.Навчаа:

“Манай Амраа Baji&Yalalt гэдгээр юу ярьчихсан юм бэ?Хүмүүс над руу мсж бичээд байна. Амраа чи яах вэ айн кккк.” хэмээн бичсэн байна.