Тутмос III нь Эртний Египетийн 18 дахь хаант улсын 6 дахь фараон юм. Тэрбээр МЭӨ 1479 оны орчмоос МЭӨ 1425 оны орчим хүртэл төр барьсан. Түүний нэр нь “Тот бурхны бүтээл” гэсэн утгатай бөгөөд тэрбээр Тутмос II-ын хүү.

Хаан аавынхаа гэрээслэлийн дагуу хаан ширээ залгамжлагчаар тодорсон боловч түүнийг бага байхад аав нь нас барсан тул хойд эх Хатшепсут нь фараон болж, төрийн хэргийг удирдан явуулж байжээ. Үүнд дургүйцэж явдаг байсан тэрээр фараон болмогцоо Хатшепсутын хөшөө дурсгалуудыг бүгдийг устгуулсан гэдэг. Цэргийн эрдэмд суралцсан Тутмос III аян дайнуудыг удирдан эхлүүлж, улс орноо томсгон, Египетийн түүхэнд хамгийн том гүрнийг бий болгожээ.

Түүний хувьд гурван эхнэртэй байсан. Түүний эхнэрүүдийн нэг нь алтан шаахайтай байсан нь өдгөө музейд хадгалагдан үлдсэн байдаг

Энэхүү алтан шаахай нь 26.4 см урт, 10 см өргөн, 7 см өндөр. Фараоны аль эхнэрийнх нь шаахай гэдэг нь тодорхойгүй байгаа.