Кино урлагийн түүхийг чанаржуулан өнгө нэмэх гэж хамтдаа чамгүй хөдөлмөрлөж яваа урлагийн гайхалтай хос бол яалтчгүй найруулагч жүжигчин Ш.Доржсүрэн буюу Доёо, жүжигчин А.Мөнгөнзул нар юм.

“Кино шиг амьдрал”, “Дүүлэн нис”, “Элэг нэгтэн” гэх зэрэг дэлгэцийн томоохон уран бүтээлүүдээрээ үргэлж шинийг эрэлхийлж, гадны улс орнуудад зураг авалтаа хийж шаггүй хөдөлмөрлөж яваа.

Тэд хөл хорионы энэ үеэр шинэ уран бүтээлдээ орсон бололтой.

Шинэлэг зураг авалтын зургаасаа цахимдаа нийтэлж А.Мөнхзул  “Хүмүүс чамайг яаж харахад биш чи өөрийгөө яаж харахад л бүх зүйлийн эхлэл” гэжээ.