Өмнөд америкт буюу Мексикийн зэрлэг байгаль дунд үйл ажиллагаагаа явуулдаг Shaman ресорт монгол гэрийг ашигладаг аж.


Жуулчдыг маш ихээр татдаг энэхүү амралтын газар нь маш үзэсгэлэнт байгалийн дунд орших бөгөөд шинэхэн хосуудын бал сарын аяллын захиалгыг ихээр хүлээж авдаг.


Мөн дэргэдээ орчин цагийн тансаг хийцийн байшинтай бөгөөд тус 3 давхар барилгад 173 өрөөтэй. Нийтийн бус наран шарлагын газар, тансаг зэрэглэлийн ресторан, алжаал тайлах төв, хүүхэд харах үйлчилгээ, усан сан, теннисний талбай, онгоцны буудлаас угтах үйлчилгээ зэрэг маш олон үйлчилгээг санал болгодог.