Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн намаас хамтарсан мэдэгдэл гаргаж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын туйлбаргүй, явцуу үйлдлийг өөгшүүлэн дэмжихгүй байхыг уриалжээ.


Мэдэгдлийн сийрүүлбэл, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Та бидний эсвлийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ амлан Орхон аймгийн сонгогчдын итгэлийн өвөртлөн УИХ-д гишүүнээр сонгогдсон. Сайнхүүгийн Ганбаатар Эвслийн удирдлагад мэдэгдэлгүйгээр Эвслээс гарч, АН-ын гишүүнээр элссэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдлээ.

Түүний гаргасан үйлдлийн улмаас Та Бидний Эвслийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн оролцох эрхгүй боллоо.

Та Бидний Эвслийн нэр дэвшигч С.Ганбаатарт итгэлээ өгсөн Орхон аймгийн сонгогчдын эрх ашиг хөсөрдөх ёсгүй гэдгийг энэ дашрамд мэдэгдэж байна. ИЗНН, МУНН хамтран С.Ганбаатарыг сонгосон иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр цаашид тууштай ажиллах болно.
С.Ганбаатарын энэ туйлбаргүй, явцуу үйлдлийг өөгшүүлэн дэмжихгүй байхыг АН-ын удирдлага, гишүүдэд уриалж байна” гэжээ.

Дашрамд дуулгахад, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг цахим хуудастаа “С.Ганбаатар “Та бидний эвсэл”-дээ үлдэж, ИЗНН-ын гишүүн болохоор урьдчилан тохирсон тохироогоо эвдлээ” гэж мэдэгджээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүд эрмэхийн зуурт МАХН-ыг орхиж, ИЗНН-ыг ч хульхдаж, АН-ыг сонгожээ.