Сүүлийн хоногт 25,084 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунд хамрагджээ. Тодруулбал, Улаанбаатарт 12,885, орон нутаг 12,199 хүн вакцинд хамрагдсан байна.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан хүний тоо 1,830,623 болов. Энэ нь хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны 2,067,292 иргэний 88.6 хувийг эзэлж байна. Үүнээс 775,940 хүн буюу 37.4 хувь бүрэн тунгаа хийлгэжээ.

Улаанбаатар хотын хувьд 939,951 иргэн вакцинд хамрагдсанаас 590,874 нь буюу вакцин хийлгэх ёстой нийт иргэдийн 62 хувьд хүрлээ. Вакцинд хамрагдсан иргэдийн дийлэнх нь Синофарм компанийн “Вероцелл” вакциныг хийлгэсэн. Уг вакциныг хийлгэсэн иргэдийн дундаас Увс аймагт цагдаагийн албан хаагч, Налайх дүүрэгт хижээл насны эрэгтэй нас барсан бол Чингэлтэй дүүрэгт амаржаад удаагүй байгаа эмэгтэй нар ами а алдса н  мэдээллүүд хэвлэлээр цацагдсан. Гэвч эдгээр иргэдийн нас баралтын шалгааныг Эрүүл мэндийн яамнаас тайлбарлахдаа, вакцинаас болоогүй, цус харвалт, зүрхний судасны нарийсал гэх аж.

Олон нийтийн мэдэж байгаа нь зөвхөн энэ гурван иргэний амь. Мэдэгдэхгүй цаана нь хэдэн хүний амь үрэгдэж байгааг та бид мэдэхгүй.

Үнэндээ манай Засгийн газар, Эрүүл мэндийн яамныхан ДЭМБ-д албан ёсоор бүртгэгдээгүй вакциныг иргэддээ тарьж, туршилт хийсэн гэхэд болно. Улаанбаатар хотын нийт хүн амын 50 гаруй хувь хүн Синофарм компанийн “Вероцелл” вакциныг тариулсны дараа ДЭМБ тус вакциныг бүртгэснээ зарласан нь хэдхэн өдрийн өмнөх явдал.

 

Дэлхийд туршигдаагүй вакцинд иргэдээ хамруулчихаад, нас барсных нь дараа өөр хууч өвчин рүү нь хамаг буруугаа чихэж, арьсаа хамгаалж буй нь даанч харамсалтай. Тэр бүү хэл, вакцинаас үүсэх сөрөг үр дагаврыг олон нийт мэдээллэхгүй “хамгийн сайн вакцин” гэж тархи угааж, асуудлаас бултаж байна. Хэрэв Эрүүл мэндийн яам өөрийн гэсэн бодлоготой, өөрийн “тархитай” байсан бол эдгээр иргэд ами а  алдахгүй байсан, энэ гурван иргэний ар гэрийнхэн уй гашуутай нүүр тулахгүй байх байлаа.

Эцэст нь хэлэхэд, дэлхийн өндөр хөгжилтэй гэгддэг АНУ, Герман, БНСУ зэрэг орнууд короновирусын эсрэг вакцинд маш болгоомжтой хандаж, иргэддээ сөрөг үр дагаваруудыг нууж хаалгүй мэдээлж байгаа. Тэр бүү хэл, вакцины улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн болон вакцины улмаас амиа алдсан иргэний ар гэрт тодорхой хэмжээний тэтгэлэг, тусламж үзүүлэхээ мэдэгдэн журам гаргаж хуульчилсан байдаг.

Энэ журмын дагуу арга хэмжээ амиа алдсан иргэдийнхээ өмнө Засгийн газар нь хариуцлага үүрч байгаа.

Гэтэл манайд арьсаа хамгаалж, асуудлаар бултсаар…