УДЭТ-ын тайзыг өнгөлж явсан жүжигчин Г.Отгонцэцэг АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаад эх орондоо ирээд удаагүй байгаа. Урлагийн сайхан хүүхнүүдийн нэг гэгддэг тэрээр АНУ-д байхдаа ангийнхаа залуутай амраглаж, бяцхан хүүгийн ээж болж эх орондоо ирсэн.

Гэвч ирсэн даруйдаа яаран уран бүтээлд орсонгүй, нам жим амьдарч байсан. Харин өнгөрсөн хатуу хөл хорионы үед жүжигчин бүсгүй МУГТ Г.Угалзцэцэгийн шавь болж, жингээсээ 10 кг хасч, булчин массаа нэмэгдүүлсэн гэнэ шүү. Энэ тухайгаа тэрээр “Өнгөрсөн хорио цээрийг үр дүнтэй өнгөрүүлсэн. 10 кг жин хасч, багшаасаа цом хүртсэн. Цаашдаа ч илүү хичээнэ” хэмээн бичжээ.


Хэзээд гал цогтой гэгддэг байсан Г.Отгонцэцэг хүүхэд төрүүлээд намба сууж, хэвлэлийнхнээс зугтдаг болсон гэнэ лээ.
Ямартаа ч, хээрийн галуу нисэн үл хүрэх хүний газраас ямар эрдэм сурсныг харах цаг удахгүй тохиох бололтой. Жүжигчин бүсгүйн хувьд энэ жил 37 настай.