Сошиал сүлжээнд өөрийсдийн бизнесээ бий болгосон Positive Mongolians блогийн хосуудын нөхөр болох Д.Түвшинбаяр урьд нь гэр бүлтэй байсан гэдэг.

Өнгөрсөн амьдралынхаа тухай тэр бүр дурсахыг хүсээд байдаггүй тэрээр ихэр охидтой гэнэ шүү. Түүний охид өдгөө ээжтэйгээ хамт АНУ-д амьдардаг юм байна. Одоогийн эхнэр Э.Дөлгөөнтэй танилцахаас өмнө гэр бүлээсээ тусдаа амьдарч эхэлсэн Д.Түвшинбаяр оюутан байхдаа ихэр охидынхоо ээжтэй танилцаж үерхэж байжээ.

 

Гэвч амьдрал тэдний санаснаар болсонгүй. Охидоо төрсний дараагаар залуу хосууд хэн хэнийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадаагүй гэдэг.

 

Д.Түвшинбаяр ихэр охидтойгоо одоо аль болох харилцаа холбоотой байхыг хичээдэг бөгөөд охидын ээжүүдтэй сайхан харилцаатай байдаг аж.